Tuesday, March 12, 2019

Маараа - Үнэн

Сайн хүний үгийг чихээрээ бус зүрхээрээ сонс
Сайн сонс чи сайн сонс чи
Саар муу бүхнийг нударгаар бур хар ухаанаар зод
Хар ухаанаар зод хар ухаанаар зод
Эрдэмтэй хүний амнаас гарах үг цөөн
Эвийг хичээх ухаан арвин их бөөн бөөн
Харин мунхаг хүний чалчих нь элбэг
Муудах сайндхийн шалтаг арвин учир элбэг дэлбэг

Би бол мутант маараа ака мабагангата
Өдөр тутам зарим зүйлсийг харан гутан
Хотын гудманд биээ үнэлнэ охиууд буудалд
Эцэг эх нь тэднийг яагаад хайраар дутаав
1995 надтай нэг үе байх нь лав
Хоосон толгой мөртлөө хоолны сав
Хамгийн амархан амьдрах арга хаана байна шаа
Харин баян айлын хүүхдүүд эцэг эхээ үхэр үнээ шиг саана
Тэдний цаана мөнгө хүүлэгч бүдүүн гахай
Бааж чадахгүй болтлоо баяжиж байх юм
Миний үг халгай түлсээр байгаад ална надаас хол бай
Надаас хол бай хол бай надаас хол бай
Хогийн хорчин хорон хүмүүс бусдаад тод байна
Яагаад тэднийх тустай байна
Харин бусадтай тэднийх тусдаа
Уг нь угсаа нь бид нэг цустай нэгэндээ тустай байвал их тустай

Сайн хүний үгийг чихээрээ бус зүрхээрээ сонс
Сайн сонс чи сайн сонс чи
Саар муу бүхнийг нударгаар бур хар ухаанаар зод
Хар ухаанаар зод хар ухаанаар зод
Эрдэмтэй хүний амнаас гарах үг цөөн
Эвийг хичээх ухаан арвин их бөөн бөөн
Харин мунхаг хүний чалчих нь элбэг
Муудах сайндхийн шалтаг арвин учир элбэг дэлбэг

Найз нэртэй нохдоос май гэдэг манайхан дээр
Намайг алхаж явахад манайхан зам дээр
Намайг шүүрч аваад яваад өгнө Вашани ерөнкийдөө
Бөөрөнкийлөөд ингээд бүх зүйл эхэлж байгаа нь тэр
Тэд надад хэзээ ч худлаа хэлэхгүй ээ
Тийм ээ тэд яагаад гэвэл өөрсдийгөө хэзээ ч мэхлэгүй ээ
Би ч адил өөригөө мэхлэх дургүй ээ
Ийм уцаах надад fake хамууд огт үгүй ээ огт үгүй ээ үгүй ээ
Ганц хоёр юм хэлий би залуу маараа
Өөрийн сонгосон замаараа гэлдэрж л явна даа
Яахав дээ бүх зүйл болох юм шиг санагдана анхандаа
Бүх зүйл болохгүй болоход шүдээ зууж аргана даа
Гарандаа янжуур асаагаад хотын гудамжаар
Инэгээд алхана даа би хээв нэг
Энэ бол миний хэв маяг 3 4 хороолол миний гэрийн хаяг
Хөгширч өвгөн болоход бид бүгд тулна таяг


Сайн хүний үгийг чихээрээ бус зүрхээрээ сонс
Сайн сонс чи сайн сонс чи
Саар муу бүхнийг нударгаар бур хар ухаанаар зод
Хар ухаанаар зод хар ухаанаар зод
Эрдэмтэй хүний амнаас гарах үг цөөн
Эвийг хичээх ухаан арвин их бөөн бөөн
Харин мунхаг хүний чалчих нь элбэг
Муудах сайндхийн шалтаг арвин учир элбэг дэлбэг

Зарим нэгэн хараал идсэн зүйлсийг ойлгохгүй байна огт
Залхуу бас зальхай байвал бусдаад илүү сод
Байх юм шиг байх юм залуусаа үгүй ээ та нар сайн бод
Хогийг хогийн саванд хотын соёл
Hot охид энэ бол миний хот энэ бол чиний хот yea
Өөрөө чи сайн бод өөрөө чи сайн бод yea
Өрөвдөлтэй амьдрах уу эсвэл өөрихөөрөө явах уу
Өөрөө чи тунгааж бод чи болно бас ховорхон өдрийн од хха
Тэгэхдээ битгий тэнэтгэж тэнэг гэж шогт залуу минь
Хар дарсанд хар ухаанаараа бүү согт залуу маань
Өөрийн бодолдоо тогтвортой тогт залуу маань
Бүх зүйл сайхан болно өөртө итгэ залуу хүү мээнь
Яахав миний амьдрал ах дүүс анд нөхөд хүндлэлээр дүүрэн
Хайр сэтгэл бас багтана энх тайван гэр бүл бүгд бүрэн
Энэ бол миний цээжин дотрох итгэл бас бодлын гүрэн
Шинэ эрин үе ньирсэн байна хүргье та нарт үтэр түргэн

Эрэг дээр хаягдсан загас шиг
Эвхэрж хэвтэж цаг хэзээ нэгэн цагт ирэх тул чи
Хэзээ үхэхээ мэдэхгүй амьдралд
Хэрэггүй зүйлд шохоорхох зав байна уу даа
Зугаа цэнгэл сайхан зүүд шиг тиймээ
Зовлон шаналгаа харин хар дарах шиг сэжгийн чимээ
Сэрээд харахад юу ч байхгүй хов хоосон
Сэтгэл оюунтай бол үнэнийг ирээч хүн чи чамд хүч бий

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...