Friday, March 8, 2019

Opozit - Хурим

Дуулах шувуудын чимээнээр
Үүрийн цагаан гэгээнээр
Дуг нойрондоо жаргалтай сэрээд харахад
Бүх юм хэвээрээ
Дуулах шувуудын жиргээ
Аз жаргал баяр хөөр мэт
Дуулим хорвоод амьдрах амьсгалах 2 өөр мэт
Аз жаргал бол гайхамшиг
Яг хүүхдүүд тоглож байгаа юм шиг
Алтрах нарны цацрагт
Агаарт хамтран хөглөрч байгаа юм шиг
Анзаараагүй өнгөрсөн ч амьсгаа авах
Бүртээ амтыг нь мэдэрч
Алахын дайтай ч бай солихгүй
Дэлхий бүх алтын чинээгээр ч
Дэргэд чинь байхад дэргэдүүр чинь өнгөрхөд
Анзаараагүй ч эргэж нэг харахад
Эргэцүүлнэ нэг сөхөхөд
Одоо ч дэндүү ойр байгаа аз жаргал бас хамгийн сайхан нь
Дэлхийн оргил дээр гарвал би хэтэрхий баянаараа сайрхана
Аз жаргал амар тайван гэр бүл амьдрах хувь
Аз жаргал гэдэг бол мөч хүн бүрт харилцан адилгүй
Ахиж уулзахаа мэдэхгүй ч аюулхай цээж бүлээцүүлсэн
Бүх л амьдралынхаа туршид би тэр харцыг л хүлээж суусан

Битгий ард минь хоцор
Би чамайг дагуулахгүй
Битгий урд минь гарч гүй
Би чамайг явуулахгүй
Хажууд минь зэрэгцээд алх зүгээр л
Дэргэд минь бай харанхуйд ч
Чамайг сүүдрээр далайлгахгүй ээ
Битгий ард минь хоцор
Би чамайг дагуулахгүй
Битгий урд минь гарч гүй
Би чамайг явуулахгүй
Хажууд минь зэрэгцээд алх зүгээр л
Дэргэд минь бай харанхуйд ч
Чамайг сүүдрээр далайлгахгүй ээ

ЦЭВЭР МОНГОЛ БҮСГҮЙ ЧИ ЦЭЦЭГ ЮМ УУ?
ЦЭЛГЭР ХОТЫН ГУДАМЖ ЦЭЦЭРЛЭГ ЮМ УУ?
ЦЕМЕНТЭН ДЭЭР ЦЭЦЭГ УРГАА ЮУ ДАА
ЦЭЦЭН ОЮУНЫГ ТАНЬ СУРГАА ЮУ ДАА
Энгэсэгний тань үнэрт эрвээхий адил татагдаж
Эвлэг дэвээ далавчиндаа
Сайн сайханыг бадаглаж
Эрт урьдын учирлуудын ерөөлтэйд нь бахархаж
Эцэг эх 2т тань би хүсэж юугаа хадгалана
Харахын хязгаар алад нүдээ эзэмдүүлэх жудаггүй
Хайрын халуун илчинд бодол санаа сарьнах утгагүй
Хан гэрийн тань босоо хойморьт эзэн суух хутагтай
Хань сэтгэлийн заяагаа түш бүсэндээ хэт хутгатай
Ховтой үгсийн зовлого чи бид 2 биш байг
Хувьтай хүний тавилан чамд минь байг
Чамаас сайханыг хайвал би дараа насандаа чамайг олно
Гэвч чамтай учирхын тулд өдийг хүртэл ямар хол гээч

ЯМАР ХОЛ ГЭЭЧ
өдийг хүртэл ямар хол гээч
чамтай учирхын тулд өдийг хүртэл ямар хол гээч
ЯМАР ХОЛ ГЭЭЧ
өдийг хүртэл ямар хол гээч
чамтай учирхын тулд өдийг хүртэл ямар хол гээч
Чамайг сүүдрээр далайлгахгүй ээ

Битгий ард минь хоцор
Би чамайг дагуулахгүй
Битгий урд минь гарч гүй
Би чамайг явуулахгүй
Хажууд минь зэрэгцээд алх зүгээр л
Дэргэд минь бай харанхуйд ч
Чамайг сүүдрээр далайлгахгүй ээ
Битгий ард минь хоцор
Би чамайг дагуулахгүй
Битгий урд минь гарч гүй
Би чамайг явуулахгүй
Хажууд минь зэрэгцээд алх зүгээр л
Дэргэд минь бай харанхуйд ч
Чамайг сүүдрээр далайлгахгүй ээ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...