Friday, March 8, 2019

Punk And Rap - Харуусмаар

Сансарт дүүлэн нисэх шиг чиний нүд
Харах тусам доторх ертөнцийг чинь би нээж өгнө
Харуусмаар
Чамайг хэзээ ч харахаа мэдэхгүй бачуурмаар
Надад намайг эргүүлж өг
Чамаас авсан бүхэн минь хангалтгүй
Чамтай цуг байх мөнгө байхгүй нь аргагүй
Зарлагагүй амьдрал гэж байхгүй нь харамсалтай
Уугаад байхад дараа нь надтай учрах тавьлантай
Байсан учир чамайг анх харсан
Анх харсандаа анх харсан
Анхны учрал 90ээд он
Ардчилал гарсан амиа бод
Ард нь үлдсэн намайг хая
Амь амиа бодох цаг болсон
Цээжиндээ үнсний цогтой би

Миний ганц гуйдаг юм бол
Битгий намайг байн байн уучил
Үүлэнд тулам уужим сэтгэлтэй
Тэнгэрийн элч газар буучихвуу
Оройн салхи чамд гуниг нэмчвүү
Балчир сэтгэлийг минь харцаараа чи угжив уу
Дахиад залгаж гэж тасалдаг харилцуур
Тавьж явуулах гэж анхнаасаа
Гар гараа бид барилцав уу
Эвлэрээд шунан үнсэх гэж хэрэлддэг 2 уруул
Баярын биш гомдсон нулимсанд
Илүү олон удаа норов уу
Анх чамтай танилцсан
Шүлэгч найрагч дуулин залуу
Одоо бол дандаа үглэж
Хардаж хэрүүлж гуйж залгана
Буцаад тогших гэж савж гардаг хоосон хаалга
Намайг надтай яаж мартахаа битгий заалга

Сансарт дүүлэн нисэх шиг чиний нүд
Харах тусам доторх ертөнцийг чинь би нээж өгнө
Харуусмаар
Надад нэг зүйл байна
Надад нэг зүйл байна
Чи миний хүсээгүй хүсэл яг бодоогүй бодлын хязгаар
Надад нэг зүйл байна
Надад нэг зүйл байна
Харуусмаар

Миний гар хатуу би жаахан хартай
Хүссэнээрээ байдаг хүссэнээ хийдэг ч
Ямар ч үед чиний дэргэд
Дураараа байгаагүй
Би айхгүй ээ чамд одоо би байхгүй ээ
Өөр зүйл надаас асуултгүй
Хүзүүн дэх зүүлтээ зүүлтгүй ээ
Ахиад л уулзана аргадах гэж үзнэ
Хэрэлдэж дуусахгүй ээ лай лай
Дахиад уулзлаа чамаас салла
Дахиад шинийг хайна гэдэг гай гай
Лай лай гай гай
Ийм л зүйл биднийг дуусгасан
Надад чамаас өөр зүйл байхгүй
Уг нь үнэхээр
Юу ч байгаагүй ээ

Чамаас өөр хүн байхгүй ээ
Намайг гэх хүн байхгүй ээ
Чамайг гүйцэх хүн байхгүй ээ
Харин одоо бай хайхгүй


Сансарт дүүлэн нисэх шиг чиний нүд
Харах тусам доторх ертөнцийг чинь би нээж өгнө
Харуусмаар
Надад нэг зүйл байна
Надад нэг зүйл байна
Чи миний хүсээгүй хүсэл яг бодоогүй бодлын хязгаар
Надад нэг зүйл байна
Надад нэг зүйл байна
Харуусмаар

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...