Friday, March 8, 2019

Siente - Нэг л Зүйл ft. Mrs.M

Бадаг-1

Чамайг сансан алсын холд би
Зүүдны шатаар өгсөөд
Өөдөөс ирэх хөөрхөн чи минь
Хайра гээд үнсээд
Энд чи минь одоо үгүй ч
Зүрхэнд ойр байдаг
Дурлаж явсан тэр өдрүүд
Бүүдгэрч сарнихгүй мөчүүд
Мөрөөдлөөс ч илүү
Нөгөөдрөөс ч хол бүх зүйл минь чи
Мөрөөдлөөс ч илүү
Нөгөөдрөөс ч хол гэрэл минь чи

Дахилт :

Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл
Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл

Бадаг-2
Би чамд дуртай тийн
Дуртайгаа мэдэрдэгийн
Хэзээ ч намайг бүү орхио
Чи миний дуртай кино
Би чамайг биширдэгийн
Чи намайг мэдэрж чадхуу
Би чамайг яг мэдэрж байна
Бид хоёрын дунд нэг зүйл
Яг нэг зүйл байгаад байна
Тэр зүйлийн нь дундаа хийгээд
Энэ хорвоог туулы болхуу
Дэлхий эргэлдэн наадсаар байна хонгор минь
Харин би энэ авиа минь чамайг хүсэн дуулж байна
Би чиний зүрхийг чинь үүрд сахиж болхуу ?
Жаргалтай бүхнээ ахин дахин нахиж болхуу?

Дахилт
Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл
Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл

Жинхэн хайр бол үүрд мөнх байдаг
Чиний дотор миний дотор нэг зүйл байдаг
Нэг зүйл байдаг
Нэг зүйл байдаг

Дахилт
Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл
Би чамайг хүлээж чадана
Чи хайралсаар байх уу?
Итгэж байна би үгэнд чинь
Өөр юу ч бүү хэл


No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...