Friday, March 8, 2019

Vandebo - LIGHTIN4LIFE

Огторгуй мэт давсан нэгдсэн амьдралд би
Олдохгүй гэж эмээсэн зөв явахгүй гольдролд би
Нүдээ нээгээгүй гөлөг шиг тэмтчин алхана
Зүрхээ нээгээд хар диваажин тэнд чинь байна
Цээжин тушаа цохилох үнхэлзэг зүрх чимээ
Сонсогдохгүй чичиргээ нь мэдрэгдэж чихэнд эгшиглсээр
Аянга шиг бүрдүүд бодлын заад сэтэлнэ
Амьдрал том оргил юм бол
Би түүний цаад талыг хүснэ
Ардаас гүйгээд гүйцэхгүй
Зовлон зүдгүүр нүүрэнд тулаад ирсэн ч
Намайг гүйцэхгүй надтай дүйцэхгүй
18 жил амьдрахдаа би яг юуг мэдэв дээ
Анхлан суралцагчаас эхлэхдээ би юуг сэдэв дээ
Амьдрал сайхан шүү гээд хэн нэгэнтэй хуучлах юмсан
Амьд байгаа дээрээ зовлон жаргалыг цуг туучлах юмсан
Одоо дуулах дуутайгаа би уужрах юмсан
Сонсоод үлдэх чамайгаа би уучлах юмсан

Ерөөсөө уучлахгүй гээд ч хаа холдохов дээ

Би бол суусан тэнэг дээш алхаж яваа цэцэн байна
Давтагдашгүй мэдрэмж өгөх нэгнийг бусаад эрэн хайна
Өөрийгөө ч олохоо байсан чухам хэн гэдгээ
Юуны төлөө өглөө сэрээд байгааг нэдэд хэлээч yea
Хүчилтөрөгчөөс илүү уушиг минь амжилт нэхнэ
Адилхан хүсэлтэй хүмүүс цугтаа хамжилцья гэнэ
ХАанаас эхэлснийг минь сонсогч та нар мэднэ
Маргаашийг ирээдүйд нь үлдээе ирэх таавар мэтээр yea
Амьдрал надад заавраа үлдээгээгүй болохоор алдсан
Тийм учраас хүмүүсийн оргил миний хувьд жалга байсан
Алга уруулах мэт амжилт ирэх нь хямдхан хүүхэнтэй болзох мэт
Хаягдсан мэдрэмжээ хуваалцах шиг yea
Надтай суугад буу халаач цугтаа
Бүгдээрээ худал хуурмагаас зугтаая
Үнэтэй бүхнийхээ тэвэрт өлгийдүүлж үнсүүлмээр байна сул талаа үзүүлмээргүй байна yea
Үзүүлмээргүй байна
Мандаж буй нарийг харах гэж хорвоод мэндэлсэн
Магадгүй ирээдүйд байгагааар нь мэдэрсэн

Авч чадаагүй авлага
Хүрч чадаагүй оргил
Тоолж бараагүй одод
Сэлж гатлаагүй тэнгис
Уншигдаагүй уран зохиол урагдаагүй дурсамж
Дуулагдаагүй дуу
Зурагдаагүй зураг
Бүхнийг би хармаар байна
Мэдмээр байна
Дүүлмээр байна
Ниснээр байна
Мэдэрмээр байна
Хил хязгаарыг давж хэтэрмээр байна
Хаа хүрэхээ мэдэхгүй хурдалмаар байна

Байгаа бүхэндээ би сэтгэл ханаастай хармаа хоосон байсан ч жаргалж умбаастай
Нармайг минь нээгэд одсон нөхөрлөл мин халуун орныг зорьсон
Намайг ардаа гээгээд одсон бүсгүй сэтгэл хангалуун хүн рүү одсон
Яагаад үнэн худлааг гүйцдэггүй юм бэ
Яагаад төсөөлөл бодит байдалтай дүйцдэггүй юм бэ
Яагаад бид нар хайртай бүхэндээ хамгийн хатуу байдаг вэ
Яагаад газар унахаас биш буриглах шорооноос айдаг вэ?

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...