Чамайг бодож өнгөрөөсөн
Хугацааны гүнд өөрөөс чинь Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн Хүчин мөхөс үгс, aye Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye Хажууд минь үлдэх үү? Үлдээх үү, өөрийг чинь Санаатай мэт өнгөрөх үү? Бид биедээ өөриймсөг Намайг хармалдаг үе байсан уу? Чамайг хайрладаг үе байгаа Чамайг хамгийн чангаар Тэвэрмээр үе бий дотор минь (aye) Жаргал дундаа өнгөрөөсөн Амтыг нь өөрөөс чинь Мэдрэхийг хүснэ, бидэнд хүрэлцэнэ Тэнгэрт цуг нисээч, aye Намайг бүлээцүүлдэг байсан илчээ Илүү өгөхийг хичээгээд, aye Миний сул тал, миний дуртай Хамгийн амттай дурлал Чамайг бодож өнгөрөөсөн Хугацааны гүнд өөрөөс чинь Асуухыг хүснэ Хариулт минь дөхсөн Хүчин мөхөс үгс, aye Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye Дүрсийг чи бодит болгоно Дүнсийсэн намайг татаж Үнсье гэж тэврээд Үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ Тэнэглэл бүрийг чинь Тэвчээд хамт байхад бэлэн Тэвчээр алдагдсан ч Би тэгэсгээд өнгөрөхөд бэлэн Үзэг цаас нийлүүлээд Үзэсгэлэнт царайг чинь зурдаг Үүл тэнгэрийн хооронд байдаг Зай чамруу очих бартаа мэт Үй зайгүй байдаг чи минь Энгэрт минь хоногшиж үлдээч (Үлдээч, үлдээч) Хариултыг чинь мэддэг хэрнээ Асуусан хэвээрээ л байх уу? Хайж байсан зүйлийнхээ хариуд Эргэж биш чигээрээ л явах уу? Зөв бурууг үл мэдэх Чи бид хоёрын төсөөлөлд Зөв ч бай буруу ч бай ялгаагүй Хөтлөлцөөд алхах төгсгөл мөн Хажууд чинь хангарьд шиг суугаад Өвлийн жаварыг үргээе Харж байгаа зүйл чинь үнэн Хариултаа би чамд үлдээе Үл тоосон харцаа шидэлсэн ч Эргээд шалдаа буусан Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө Ардаа нуусан (Ардаа нуусан) Чамайг бодож өнгөрөөсөн (Ардаа нуусан) Хугацааны гүнд өөрөөс чинь Асуухыг хүснэ Хариулт минь дөхсөн Хүчин мөхөс үгс, aye Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ Буцааж өгөхийг хичээнэ ээ Хариултыг чинь мэддэг хэрнээ Асуусан хэвээрээ л байх уу? Хайж байсан зүйлийнхээ хариуд Эргэж биш чигээрээ л явах уу? Зөв бурууг үл мэдэх Чи бид хоёрын төсөөлөлд Зөв ч бай буруу ч бай ялгаагүй Хөтлөлцөөд алхах төгсгөл мөн Хажууд чинь хангарьд шиг суугаад Өвлийн жаварыг үргээе Харж байгаа зүйл чинь үнэн Хариултаа би чамд үлдээе Үл тоосон харцаа шидэлсэн ч Эргээд шалдаа буусан Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө Ардаа нуусан (Ардаа нуусан, ардаа нуусан)
No comments:
Post a Comment