Tuesday, June 29, 2021

Lumino - Гэрэлт хорвоод

 Бурхан хүнийг хорвоод ирүүлж, буцаагаад авдаг нь жам юмдаа

Үргэлж мөнхийн хөдөлгөөнд байдаг нь орчлонгын хууль л юм даа

Тэглээ гээд яах вэ? Эргэх дэлхий нэг хэвээр, шинэ хүн төрж баясаж ирхэд

Өөр нэг нь хорвоог орхиж, гуниг ирдэг бүхийл зүйл бодсоноор болдоггүй

Хорвоог.....ямар харааж зүхээд болох биш дээ

Болдог зүйл болдгоороо болно ёсоороо жамаар

Хэн ч гэсэн аажмаар дасах болно хийсний дараа харамсаад

Нас ахих тусам ухаарлыг олно

Өгсөн юмаа эргүүлж авдаг орчлонгын учрыг одоо сайн олоогүй

Олно гэж нэг л мэрийгээгүйэ, Надаас жоохон ахмад хүмүүс намайг жоохон гэж хэлсээн

Амьдралыг ойлгох болоогүй ээ мах цус биеээрээ мэдрээд гэж хэлхийн би сонсох юм

Намайг үнэхээр жоохон гэж бодох юм. Балчир байна жижиг байна

Гээд үстэй толгой элхийн.

Тийм бишээ, тэдэнтэйгээ бодор нэг бус байна.

Хэрэндээ томорч, үзсэн амьдрал маана нүдний өмнө илхэн байна.


Чи итгэл сэтгэл хоёроо нэгтгээд

Хорвоог туулвал тэнд байна

Мөнхийн ирээдүй, ингэсгээл тэрүүхэндээ тэгэсгээл тэгээд суувал



Анхны үнсэлт анхны хайр анхны бүхэн мартагдашгүй зүйл олон.

Миний амьдралд чимэг болон. Өдий хүртэл зүрхэн тушаа дурсах болсон

Сайхан цагаа дурсаж жаргал аваад юу мэдхээ бодлоо

Охин хүнийг хайрлаж үзсэн, Хүн хүнд бас хайрлуулж үзсэн

Шоучин амьдралаар амьдарч үзсэн

Хүнийг хуурч бас хууртагдаж үзсэн, Өнөөдөр гишгээд маргааш эргэж хараад

Алдаагаа ухаарч үзсэн, хайртай хүнээ үдсэн аль ч үгүй ганцаар үлдэж үзсэн

Эцэс сүүлд нь хэнийг ч биш хорвоог хараан зүхсэн, тэглээ гээд би байдгаараа

Тэр л чигээрээ хэвээрэй амьдрал үзсээр бүх зүйлийг цаг хугацаа харуулж

Зүрхний шархыг бас анагаах увидастай юм даа

Мөр зэрэгцэн явсан найз минь алдаж эндлээ

Би үүнийг харах хэцүү ч түүний зүрхэнд итгэлийн гэрэл гийгүүлнээ

Сайн сайн хүмүүс биднийг орхин зарим нь од болон түглээ

Тэднийгээн дурсхад энэ хүү сэтгэлээ том нээж илгээлээ


Чи итгэл сэтгэл хоёроо нэгтгээд

Хорвоог туулвал тэнд байна

Мөнхийн ирээдүй, ингэсгээл тэрүүхэндээ тэгэсгээл тэгээд суувал





Хорвоогийн тэр мөнхийн гэрэл өөд тэмүүлэн явахдаа сайныг хий мууг үл хий

Ухаантай байхад болно амьдрал аяндаа, гэмтнийг өр нэнжин сэтгэлээр

уучилж сур! сэтгэ чи одооноос гэрлээр дүүрэн амьдрахын тулд

Хүний ертөнцөд хайрыг мэдрэх гэж би төрсөн, намайг өсгөсөн ижий аав минь

Үүний тухай ярьж өгсөн тэгээд би уяхан хүн болж толовшсөн,

Нөхөд маань ч надтай агаар нэгэн билээ бүр мөсөн, хүн хүнд сайн сайн санаж явхад үйлс сайн бүтнэ

Мөс шиг хүйтэн сэтгэлийг ч хайлуулж дөнгөн итгэл мишээнэ

Бусдыг хуурахгүй худал хэлэхгүй амьдралд сажилж явхад, 

Цаг нь болход жаргал ирж хүрэндээ тэр гэрэлт хорвоод


Чи итгэл сэтгэл хоёроо нэгтгээд

Хорвоог туулвал тэнд байна

Мөнхийн ирээдүй, ингэсгээл тэрүүхэндээ тэгэсгээл тэгээд суувал

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...