Tuesday, November 23, 2021

Сарантуяа - Цагаан Шөнө

 Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан


Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар

Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй

Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай

Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан


Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан


Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр

Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна

Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай


Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө

Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...