Tuesday, November 23, 2021

3 Охин - Өвлийн Хайрын Дуу

 Хайраа чам руу алхаж явна

Дуу аяланхан яарч л байна

Хацар дээр минь энхрийхэн цагаан цас

Зөөлөн хаяланхан би даарч л байна

Чамайгаа санахаар дулаацаж л байна


Хайраа би чам руу алхаж явна

Халуун тэврэлтийг үгүйлж л байна

Хажуугаар минь хайрандаа эрхлэх хос (эрхлэх хос)

Жаргал тэмүүлэн гүйж л байна

Хайрын намуун өдөр дуулж л байна


Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий

Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан

Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий

Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан


Хайраа би чам руугаа алхаж явна (алхаж явна)

Хасын цагаахан цасан хаялан байна

Хотын гэрэлт гудамж өнгөөр солонгорон байна

Үдшийн болзоо нь үлгэр мэт байна

Үнсэлтээ би чамдаа илгээе


Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий

Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан

Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий

Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан


Тиймээ хайрт минь, бид 2-ын хайр мөнх гэдэгт би итгэж байна

Хүсэл минь цав цагаахан яг л энэ будрах цас мэт гэгээхэн, ариухан

Цаг хугацаа улиран өнгөрөвч хэзээ ч хувирашгүй

Үргэлж шив шинэхэн, цав цагаахнаараа

Зүрхэнд минь мөнхөд орших

Тиймээ чи бидний хайр

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...