Thursday, July 14, 2022

Хурд - Бүсгүй

 ♪♪♪

♪ Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай ♪

♪ Энхрий цайлган бүсгүй минь ♪

♪ Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй ♪

♪ Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ ♪

♪ Ээ дээ миний л энхрий ♪

♪ Эелдэг дөлгөөн бүсгүй минь ♪

♪ Дутуу орхисон жаргалаа ♪

♪ Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ ♪

♪♪♪

♪ Асгараад тогтдоггүй нулимсыг чинь яалтай ♪

♪ Амьдралд таарсан бүсгүй минь ♪

♪ Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй ♪

♪ Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ ♪

♪ Ай даа миний л энхрий ♪

♪ Аялгуу болсон бүсгүй минь ♪

♪ Амсаад ханаагүй жаргалаа ♪

♪ Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ ♪

♪ Амсаад ханаагүй жаргалаа ♪

♪ Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ ♪

♪♪♪

♪ Хоргодоод xолддоггүй зүрхээ би яалтай ♪

♪ Хожимдож ирсэн бүсгүй минь ♪

♪ Харцаа хүртэл нууж хайрласан ♪

♪ Хатуухан тавиландаа гансарч явах нь дээ ♪

♪ Ээ дээ миний л энхрий ♪

♪ Эелдэг дөлгөөн бүсгүй минь ♪

♪ Дутуу орхисон жаргалаа ♪

♪ Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ ♪

♪ Ай даа миний л энхрий ♪

♪ Аялгуу болсон бүсгүй минь ♪

♪ Амсаад ханаагүй жаргалаа ♪

♪ Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ ♪

♪♪♪

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...