Monday, July 11, 2022

Lumino - Ganjen Joo

 Yeah! Муу оркууд үхээсэй! Айн! Түй!


Дахилт: Ганжээн жоо галаны бэйс,

                Ганжээн жоо галаны бэйс (x2)


Бадаг: Хээнцэр байх миний хэв маяг

  Хийхдээ баримтлана дэг жаяг

  Байнга намайг дагана миний бор аяга

  Хэзээ хойно харамсана дандаа бүр сая яг

  Хар тамхи цаашаа хааяаа коняак наашаа

  Өөрийн чадлаар боссон бүхнийг бултаар бүгд саашаа

   Хэн бэ чи муу суга? Их хурлын сайд байна

   Хунтайж байна, зам дээр түүнийг хайж байна

   Лизингтэй байлаа гээд яадаг юм ер нь

   Бүгд л адилхан өр ширтэй амьдрах гэж зүтгэнэ

    Тэвч итгэ хүлээ тэгвэл амьдралд ялна

    Гэсэн ч сүүлдээ хэн ч ялахгүйгээр насыг барна

     Баяр ёслол гэдэг үг Монголчуудын уриа

     Баяр гэнгүүт бүгд архи шаадаг нь жоохон гуриа

   Илүү хөдөл, томоор сэтгэ өөрөө зүтгэ

   Амьдрал удахгүй сайхан болно зүгээр л итгэ…


Дахилт: Ганжээн жоо галаны бэйс,         

                Ганжээн жоо галаны бэйс (x4)


Бадаг: Жинхэнэ паарийнд байна би Skitzo

            Хэтрүүлэн хэрэглэнэ уух юмны доозоо

            Дүмцс дүмцс. Хөгжим нүднэ Гозо

            Дайлсаар сууна шүү. Зөөгчөө тооцоо?

            Намайг муулсан хүн чамайг ч муулна

            Чи бид учрахад тэр л гардуулна

            Зүгээр байхад асуудал хуралдана

            Түгжрэлд царцан өдөртэй уралдана

            Чи ядуу! Атаархуу! Залхуу! (тийм)

            Энэ чинь тэгээд нөгөө заяа ихт халх уу? (үгүй)

            Аз аз. Бурзай. Чиний царай барзай

            Үнэгүй юм үгүй гэдгийг одоо ухаар. За! (за за)

            Борхон амьдралыг түр мартъя (тэгье)

            Болж бүтсэнийг муулдаг шиг магтъя (тэгье)

            Нохой 10 харагдтал балгая

            Нохойгүй газар нохой гарч иртэл тулгая


Дахилт: Ганжээн жоо галаны бэйс,

                Ганжээн жоо галаны бэйс (x4)


Бадаг: Ихийг ер нь хэнээс ч бүү хүс, Их санасан газар 9

            Зоосгүй гээд турж үхэхгүй, Мөрөөдөхөд хэнд ч бэлэн мөнгө төлөхгүй  ээ!

            Төрийн суудалд гарвал хэнд ч эрх дарх нь чухал

            Дуугай суухдаа дээшээ хараад өөрийн юм шиг тухал

            Намартаа амжиж хад бухал бухал өвс

            Өвөл баарнаас олдохгүй духал духал гөбс

            Байнга допин хэрэглээд ч 3-аас намайг барахгүй ээ

            NBA Talk-оос зайл гэсэн ч тэр чинь бүтэхгүй ээ

            Бажингаа нь үзнэ харна үглэнэ дуулна (yeah)

            Бухын төмсөг бүү ширт горьдуулж бодол шамшигдуулна (yeah!)


Дахилт: Ганжээн жоо галаны бэйс,

                Ганжээн жоо галаны бэйс (x6)


Энэхэн хорвоод бид…аа шассс, зүгээр л битгий горьд бүгдийг өөрөө босго! (Yeah!)

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...