Wednesday, August 3, 2022

Опозит - Араб Арга Барил

 Хүүхэдтэй болмоор байна, хүүхэдтэй болмоор байна

Хүүхэд гаргах хүүхэн байвал холбогдоорой

Хүүхдийн төлөө бүсгүй минь чи надад за гэг

Хүүхдийн түүхий эд нийлүүлье, би бол баагий


Нас бие гүйцлээ, эх орондоо биеэ тушаая

Хүүхэд гаргах хүүхэн байвал шууд шаая

Хүүхэд гаргах тушаал, хүүхэд гарга бушуу

Хамгийн олон хүүхэдтэй хүнд өгье таван хошуу

Алтангадас одон, хөдөлмөрийн баатар

Хөлбөмбөгийн баг багадна, бүтэн кино театр

Хүүхдээр бороо оруулъя, бүр мөсөн аадар

Үүлэн бороо үгний утга үүнтэй яг таардаг

Хүсээгүй жирэмслэлт, хамгаалалтгүй харьцаа

Монгол улсын хүн амын тоо 20 сая хавьцаа

Тавантолгойн орд биш, хүүхэд бол хувьцаа

Эх орны ирээдүйн төлөө хурдан тайл хувцсаа


Хүүхэдтэй болмоор байна, хүүхэдтэй болмоор байна

Хүүхэд гаргах хүүхэн байвал холбогдоорой

Хүүхдийн төлөө бүсгүй минь чи надад за гэг

Хүүхдийн түүхий эд нийлүүлье, би бол баагий


Хүүхэд хүсч хүүхэн хус

Нүүхэд амар хүүхэд юм зөөхөд тус

Хүүхдүүдээ зөөхөд хэрэг болно цөөхөн автобус

Монголоор дүүрэн миний цус, миний хүүхдийн нус, шүлс, баас

Миний эхнэр улсийн дагина, харин би бол лус

Надгүйгээр одоо яах юм бол доо, миний Монгол улс

Хүүхэд бол ирээдүй, хүний сонголт бус

Хүүхэдгүй бол үхэх ч хэрэггүй, зайл Монголоос

Оргил овогтой Монгол болтол эрчийг мэдэрнэ

Хүүхэд бол хүч гэдгийг эрчүүд мэдэрдэг

Хэрэв хүүхэд авахуулна гэвэл өөрийнх нь эхийх нь умай руу чихээд тэгээд өөрийг нь авахуулна


Хүүхэдтэй болмоор байна, хүүхэдтэй болмоор байна

Хүүхэд гаргах хүүхэн байвал холбогдоорой

Хүүхдийн төлөө бүсгүй минь чи надад за гэг

Хүүхдийн түүхий эд нийлүүлье, би бол баагий


Эхнэргүй байсан ч хамаагүй хүүхэдтэй болмоор байна

Эхнэртэй байсан ч хамаагүй эхнэргүй болмоор байна

Өчигдөр үхсэн ч өнөөдөр хүүхэдтэй болмоор байна

Хүүхэд минь хөгширсөн ч би хүүхэдтэй болмоор байна

Надад хүүхэд хэрэггүй, миний ачид хоол хэрэгтэй

Чамд хүүхэд хэрэггүй, чиний зээд боол хэрэгтэй

Дэлхийн аварга болоход манай улсад гоол хэрэгтэй

Хөлбөмбөгийн баг багадна, бүхэл бүтэн рот хэрэгтэй

Миний удамд миний хүүхдүүдийн хүүхдүүдийн хүүхдүүд

Тэдний хүүхдүүдийн хүүхдүүдийн хүүхдүүд

Тэднээс гарсан хүүхдүүдийн хүүхдүүдийн хүүхдүүд

Чиний хүүхдүүдийг шааж хүүхдүүдтэй болсон түүхтэй

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...