Friday, August 5, 2022

Болд - Чи Хаана Байна

 Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр бороо болон орооч

Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр цас болон будраач

Сарны гэрэл минь чи хаана нуугдана

Бид хоёрын учралт гэрч болооч

Салхины чимээ минь чи хаана амарна

Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач


Цэцэг дэрлэн үлгэр жаргааж

Чиний чихэнд шивнэсэн үгс

Энэ шөнийн зүүд биш шүү

Одод инээж байна

Yүлс нөмрөн цаг хугацаа

Чамайг надруу хөтөлсөн мөч

Энэ өдрийн бодол биш шүү

Yүр цайж байна сэрээрэй


ДХ: Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр бороо болон орооч

Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр цас болон будраач

Сарны гэрэл минь чи хаана нуугдана

Бид хоёрын учралт гэрч болооч

Салхины чимээ минь чи хаана амарна

Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач


Yдшийн болзоог саран хүлээж

Надтай хамт байсан шөнө

Энэ хүсэл төдий биш шүү

Чи сарнаас тодхон байсан

Сэтгэлд минь үүрд нарыг авчирсан

Миний зүрхэнд хэлсэн үгс

Yүрд гэж би чамдаа хэлж байна

Мөнхийн хайрын сэтгэлдээ дуулъя


ДХ: Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр бороо болон орооч

Хайрын тэнгэр минь чи хаана байна

Над дээр цас болон будраач

Сарны гэрэл минь чи хаана нуугдана

Бид хоёрын учралт гэрч болооч

Салхины чимээ минь чи хаана амарна

Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач *3

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...