Wednesday, August 3, 2022

Опозит - Х-Оюу-Л 🅴

 Хорвоогийн тоосыг хөдөлгөж буй ганц бие гозон толгой

Хэн ч дуулж байгаагүй бол сонсож ав

Гантулгыг хэлж мэдэхгүй байна

Хийж байгаа зүйлээ юу болохыг хэлээд юу гэхэв

Хархад ойрч хазхад дэндүү холыг

Би мэднэ миний мэдэрч байгааг чи ч мэдэрч байгаа

Хэдхэн уулзсан ч хэн хэндээ дэндүү итгэж байгаа

Тохироо бүрдсэн мөчид үүрээ орхиод надруу ниснэ

Саад тотгоргүй жаргалыг хэн нэгэн амтгүй гэсэн

Шөнө дөлөөр сүүдэрт болзоно хүн амьтан харчих вий

Шунал тачаалаас илүү хайр амтлан озно

Харна гарч явахыг чинь сэтгэл гонсгор хоцроно

Хүзүүнд минь уруулын хээ бас анхилуун үнэрээ үлдээгээд одсон

Хайрлаж халамжлахыг хүснэ хоёул

Хагацаж салах хүч над алга битгий нүүрээ буруул

Чамайг гээд очих эрх байхгүй тул хүлээнэ ирэхийг чинь

Үрийн зулай үнэрлэсэн өөр хүний гэргий минь

Араас чинь утасдаж зовоохгүй ээ

Авааль нөхөрт чинь ховлохгүй ээ

Айж ичхээ мартаад дэргэд минь бай бай бай аа и е аа

Азаартаж нүүр улайлгахгүй ээ

Авгайгаа болгож авна гэхгүй ээ

Айж ичхээ мартаад дэргэд минь бай бай бай аа и е аа

Хүүхэдтэй хүүхэнтэй хэрхэн яаж нөхцөхийг

Нөмөрсөн хөнжил халуун агаар

Эх хүний үнэрийг

Энгэр цээжийг илбэн таална

Би хүний үнэргүй

Хөмөрсөн тогоондох амьдралд иймэрxүү өрнөл олон бий

Өнгөрсөн амьдралыг би эргэн сөхөх дургүй

Өөрийгөө өмөөрөөд хэлчих үг хөөрхий чамд алга уу?

Би мэднээ хөгийн гичий гэдэг чамайг

Хөөрхөн төрсөн биенд чинь уусаад энэ бүгдийг умартана

Нар жаргахаас эхлээд чи намайг санана

Чи надаас өөр эрийн өвөрт байх ёстойгоо таг санана

Гар утас дугарна та гуай тасалж уулзах цагаа уртасгана

Уураа барьж уйлагнах эрийн дуугаар чи надаас хагацана

Чи бидний салах цаг илүү амттай

Хийдэг дээрээ гацнa чи бидний заяа нэг юм аль эрт баларсан

Аль эрт замхарсан

Аюулгүй секс тархийг минь залгисан

Библи судрын эсрэг бидний харьцааг өршөө би нүгэлтэн

Араас чинь утасдаж зовоохгүй ээ

Авааль нөхөрт чинь ховлохгүй ээ

Айж ичхээ мартаад дэргэд минь бай бай бай аа и е аа

Азаартаж нүүр улайлгахгүй ээ

Авгайгаа болгож авна гэхгүй ээ

Айж ичхээ мартаад дэргэд минь бай бай бай аа и е аа

Yoo

Амаа би хамхина бүү санаа зов

Ахиад уулзахгүй гэсэн ч би тэвчинэ

Хоёул хожуу учирсан хоёул

Чамгүйгээр амьсгалж ч чадахгүй байна

Уучлаарай би чамд хайртай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...