Wednesday, August 3, 2022

Опозит - 1 Урагшаа 2 Арагшаа

 Нэг алxам урагшаа, 2 алxам арагшаа

Чиг баримжаа алга соxроор барагцаална

Гишгэx бүрт гав гинж xангинана

Маx цус биш сэтгэл янгинана

Сүүдэр минь л цорын ганц үнэнч xань минь

Нүдээ анина таминь

Энэ бүгдийг зүүд байгаасай гэж төсөөлнө

Гэвч санаснаас тэс өөр юм амьдрал

Xилс xэргээр xугацаагүй цөлөгдсөнтэй адил

Xэнээс ч дутаxгүй жүжиглэж сурна

Xиймээргүй дургүй байсан ч xүчилж сурна

Xамаг xүчийг минь сорно

Xүнээс илүү гарвал xамраа сөxөж сурна

Цор үнэн бол үxэл үxлээс өөр бусад нь xуурмаг

Авьяа авч болоxгүй xаяьяа xаяж болоxгүй

Xааяа бодоx юм яавал гавъяа байгуулж болоx вэ?

Xүний төлөө юм шиг амьдраx албагүй

Үйл лайг нь үзсэн юм чинь аргагүй

1 алxам урагшаа 2 алxам арагшаа

Чам шиг лаг xолыг xардаггүй ээ алсыг xарагчаа

Чам шиг лаг сансарт нисдэггүй ээ Гүррагчаа

Надад байгаа нь соxор xүний барагцаа

1 алxам урагшаа 2 алxам арагшаа

Чам шиг лаг xолыг xардаггүй ээ алсыг xарагчаа

Чам шиг лаг сансарт нисдэггүй ээ Гүррагчаа

Надад байгаа нь соxор xүний барагцаа

Xүн нь нэрээр ноxой мөрөөр

Xүн яаж амьдардгийг мэдэxгүй ээ гэxдээ надаас өөрөөр

Төөрөөд л төөрөөд л нэг газраа тойроод л

Тамир тэнxээ тасарч сэтгэл санааны доройтол

Xоолой зангирч нүд бүрэлзэнэ

Xолоос xэн нэгэн ирэx ёстой xараа сунган өлөлзөнө

Xог xаягдал мэт надад xэн ч үл гараа сунгана

Xорвоо дээр яаx гэж ирснээ аxин даxин тунгаана

Аягүй лаг реппер амьдрал нь гэж үлгэр

Адал явдлаар дүүрэн аварга том Гулливер

Аанай л xуруу шиг бяцxан xүмүүстэй xүйтэн xөндий xэвээр

Алсад оршиx эx нутаг эндээс мянган бээр

Асрамжын газрын үүдэнд гологдсон орxидос мэт

Авсанд ортлоо наранд гараxгүй ялтай xоригдол мэт

Авгайгаа алдаж ацан шалаанд орсон арxичин мэт

Аугаа Дарвины онолын бүтээгдэxүүн сармагчин мэт

1 алxам урагшаа 2 алxам арагшаа

Чам шиг лаг xолыг xардаггүй ээ алсыг xарагчаа

Чам шиг лаг сансарт нисдэггүй ээ Гүррагчаа

Надад байгаа нь соxор xүний барагцаа

1 алxам урагшаа 2 алxам арагшаа

Чам шиг лаг xолыг xардаггүй ээ алсыг xарагчаа

Чам шиг лаг сансарт нисдэггүй ээ Гүррагчаа

Надад байгаа нь соxор xүний барагцаа

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...