Monday, October 31, 2022

Night Train - Зүүдэндээ Би

Мичид гялсхийн анивчих


тэнгэрийн орноос гарсан хайр

Хүрээд наддаа ирсэн ч гэлээ

хүнийх л байж дээ даанч

Хатуу ч гэлээ үнэн л байж дээ



Салхинд саатан эсгэрэх

хорвоод санасан жаргалаа би

Хайгаад хайгаад оллоо ч

гэлээ хожимдсон байлаа би

Дурлал байлаа, жаргал байлаа


Миний хайрын уянгалаг дуунуудын

Эгшиг яруу нь чи минь байлаа

Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай

Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай


Гандан жаргах хорвоод

хайраар дутаж үзээгүй ч

Хангал зүрхэндээ чамтайгаа

хүсээд л байх юмдаа

Дурласан ч юмуу, хайрласан ч юмуу


Алслан холдох амьдралд

хугацаа богинохон ирсэн ч би

Хайрлаж энхрийлэх сэтгэл

минь харин мөнх гэгээтэй

Халуун хайр минь, холын хайрт минь


Миний хайрын уянгалаг дуунуудын

Эгшиг яруу нь чи минь байлаа

Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай

Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай


Миний хайрын уянгалаг дуунуудын

Эгшиг яруу нь чи минь байлаа

Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай

Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...