Friday, March 8, 2019

Цэцэ - Лобха ft. Энэрэл, BX

Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Үнэ цэнэтэй зүрхийг минь инээмсэглэлээрээ зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж 2ул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй тэр болтол баяртай
2 тийшээ салаад явахад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж гараа надад бариулж
Булхайгаа нуух гэж чамайг би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж бид олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүй өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Уураг тархинд үлдсэн OHH SEXY BABY
Ухаан муутай алдсан NO NO NO
Болохгүйг мэдсээр би... Болгох гэж оролдсон

Илүүг харж би шунана
Дутууг нөхөх гэж амьдрана
Илүү ч үгүй дутуу ч үгүй
Амьдралд түр саатна
Чамайг мөрөөдөх бодлыг минь хараал идэг
Шитэд борооны уснууд дуусаад дуслууд дуслаад
Чиний инээд зүрхэнд минь цаг хугацаа цохилоод
Дурсаад дууслаа сэмхэн гуниглаад нүцгэн уйлаад
Чамайгаа алдахаас би айгаад өчигдөрийн тухай
Юу ч бодолгүй өнөөдөр би шинээр эхлэнэ
Дуу дуулахаа больж гадуур алхья
Хортой бороонд норж алхья
Гал халуун зүрхний аз жаргалыг зогсооё
Галзуурахаас өмнө чамайг мартаж зүрхээ амраая

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Уураг тархинд үлдсэн OHH SEXY BABY
Ухаан муутай алдсан NO NO NO
Болохгүйг мэдсээр би... Болгох гэж оролдсон

Болхоо байсан тоглой, лобха муухай
булхиацсан тоглоомд баригдсан, нүдний булаа
Буцаж ирэхгүй цаг хугацаа, бүх юм дуу  саа
Буянтай хүний энгэрт шингэж, нулмисаа дусаа
Булбрай гарыг чинь атгаж, бурхан царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд, мэдээгүй дүр эсгэнэ
Будлиантай амьдралыг минь, хүлцэнэ тэвчинэ
Буухиа шуудангаар ирэх хов жив, зүрхний өвчин
Бүтэн хоер жилийн хөдөлмөр, талаар өнгөрч
Бүхчим агаартайд утаа үнхэж, шалаар өнхөрч
Бүрий шөнөөр зам дээр, гар өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүй ээ, гауч гауч гауч
Наашаа харж инээгээд, цаашаа харж уйлдаа
Найз нь зүгээрээ, намайг ганцааранг нь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг, өнгөрсөнд нь хөлдөө
Өнгөрсөнд амьдардаг хүнийг, өнгөрсөнд нь үлдээ..

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...