Friday, March 8, 2019

Opozit - Driftworks

Шөнийн хотоор хаазаа тултал нь жийж
Шулуун замаар араагаа мултлан хийсч
Шүлэг дууны эгшигэнд шүүрс алдан тэсч
Замын гэрлүүд зүүд мэд зурсхийнэ
Гэрлийн хурдаар сансарт нисэх мэт
Амьдрал үхлийн ирмэгт зуур амсхийнэ

Зуны агаар хамар сийгнэ өгүүлнэ би намар цагийг
Лагераас наашаа сэтгэл урагдана хөөрхий муу амаржин минь
Хөлс хүчээ гарган байж олсон хэдэн цаасаа
Өөрөөсөө хүртэл харамлан байж машиндаа би наасан
Амьдрал намайг хүлээхгүй би хурдлахгүй бол болохгүй
Шатаагдах дугуйны очоор асаана гал голомтоо
Эр хүний замын хүзүү урт надад үзэх зүйл их байна
Эр хүний зам донсолгоотой ч ноён нуруу цэх байна
Миний машин намайг тэвэрнэ миний машин намайг тээвэрлэнэ
Төмөр хүлгээ урамшуулаад би угаалгана Everyday
Миний машин болохоор би чамайг дотор нь тамхилахыг зөвшөөрнө
Хайртай бүсгүйдээ зориулаад зүрх зурж өгнө бөгсөөр нь
Нийгмийн хэмээс хэтэрвэл хүлээнэ би хариуцлагаа
Нийгэм гэхдээ юуны төлөө бий болсныг бүгд хариулцгаа
Бусдад гай болохгүй би машин дотроо таашаал авна
Ухамсар минь хаашаа машин минь тийшээ л явна

Шөнийн хотоор хаазаа тултал нь жийж
Шулуун замаар араагаа мултлан хийсч
Шүлэг дууны эгшигэнд шүүрс алдан тэсч
Замын гэрлүүд зүүд мэд зурсхийнэ
Гэрлийн хурдаар сансарт нисэх мэт
Амьдрал үхлийн ирмэгт зуур амсхийнэ

Хурд амийг хэмнэдэггүй ч хурд бүгдийг эмнэдэг зүйл
Хурд мэдрэх үед өөр бусад зүйл мартагдана түүний хэмнэл дунд
Хавцлийн ирмэгт тулсан мэдрэмж яг ч бүгд хяналтанд биш
Хавчсан мөр хаагуур ч багтаана гэрлийн хурдаад анализ хийнэ
Зам хаашаа хөтлөх талаар санаа бүү зов
Замын төгсгөлд түрүүлж ирээд угтана аман хүзүүг
Хаазаа тултал гишгэхэд хамаг дэлхий бүрэлзэж үзэгдэнэ
Адреналин судсаар хөдөлгүүрийн түлшний үүргийг гүйцэтгэнэ
Хурд бол эрх чөлөө хувь заяагаа чи өөрөө удирд
Бусад нь огтхон ч хамаагүй мөнгө ажил ямар ч хөөрхөн матар
Түлхүүрийг чинь эргүүлээд амь оруулан чамайг
Стереө саб хэрэггүй ээ миний хөгжим бол дугуйн исгэрэх чимээ
Цэнгэр гэрэл анивчин араас нэхэж айсуй
Цэнхэр утаа нармай сэтэлж түүнийг тэртээ алсад хаясан
Бүтээ эсвэл сөнөө үхэл үгүй бол ялалт
Дугуйн мөрөөр энэ газрын эзэн нь гэдгээ тамгал

Шөнийн хотоор хаазаа тултал нь жийж
Шулуун замаар араагаа мултлан хийсч
Шүлэг дууны эгшигэнд шүүрс алдан тэсч
Замын гэрлүүд зүүд мэд зурсхийнэ
Гэрлийн хурдаар сансарт нисэх мэт
Амьдрал үхлийн ирмэгт зуур амсхийнэ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...