Friday, March 8, 2019

Opozit - Дандаа Дэндүү Даам

Халамжлаад л байх юм халамжинд нь явна
Халуун хөгжил хамт нөмрөхгүй гээд яах юм
Хагас цэрэгжилтийн дунд өнгөрөөсөн цаг хугацааг
Харин ч нэг нөхөж хангинасан эмэгтэйн үнэр хучлаа
Хамарны минь нүхийг бөглөөд зураг авцан ч байх шиг
Хаяа даа бодно чи гай гам шиг уу эсвэл гайхамшиг уу
Хатгаа тусаад хэвтэж байсан ч халуун цээжээ наагаад хэвтэнэ
Хаанаас ирээд заавал надад яагаад гэдгийг
Мэдэхгүй юм надаас дүү юм
Насны заагт нүхэндээ зөрөхгүй ч энгэрт чинь би эрх хүү юм
Эртний туршлагаасаа хуваалцаж харьцуулах ч эрхгүй юм
Эр хүний гарт орж үзээгүй өвөрт минь л хүүхэн болсон
Тэр шөнөөр чи минь надад харин би хэзээ эр хүн болсон оо ч умартаж
Бүдүүлэг үгсийг бүдүүнтэй бодлыг минь өөрчлөх хүн
Чамаас өөр хэн ч намайг өөлөх эрхгүй

Би чиний анхны хайрын дууг зохиож өгье
Би орчлонд чиний байх ёстой газрыг залаад өгье
Зөвхөн энэ дууг зөвхөн энэ дууг дуулна
Чи энэ дууг хуримын бөгж шиг зүүж хорвоог туулна
Нүдээ аниад сонсоорой миний хоолойг
Би чамд шивнэж байна зүрхний цохилтын чинь хооронд
Битгий булхайцаарай нүдээ нээх болоогүй шүү
Гүнзгий аймсгаа аваад түүнийгээ гаргаж болохгүй шүү
Тэвчихийн хязгаарт авсан шинэ амьсгал шиг
Дэргэд минь байхад надад яг л тэгж санагддаг
Сэрээд хамгийн ихээр боддог зүйл чинь байхсан
Авиа бүхэн минь чамайг алдаа хийхээс айсных
Зовлон шагналынхаа гол шалтгаан болохыг надад зөвшөөр
Миний хайрласан хайранд мансуурахаас битгий төвөгшөө
Хонгор минь BABY KISS YOU

Чи минь гурав ди дандаа дэндүү ДААМ
Чиний хувь заяа хаана гэвэл хундаамандаа байна
Тэр аашилж байгааг нь ooh, зүгээр аашилцан
Би юутай ч байгаад нэмэргүй болохоор чиний дэргэд шав шалдан
Чи сонголт биш ээ ухамсарлана сонгодог жишээ үлгэрлэнэ
Чиний амьдрал надтай надгүй хамгийн сайхнаар үргэлжилнэ
Чи байж л байдаг байх ёстой байгалийн хууль юм шиг
Байгаа эсэхээ шалгатал халамжиндаа бүлэмжилж
Чи чинь сэтгэлд итгэж эцэг хайрлана
Чи хээнцэр дээгүүр харах ч гэлээ цэцэг шүүхэнд баярлана
Эгшин зуурын үнэлэмжүүдээр бүх амьдарлаа хэлхэж холбоно
Хэрэв би чамд таалагдахгүй бол шуудхан хэлбэл зохино
Хэтэрхий сайхан болохоор муу хүнийг хайрлав аа
Энэрэлийн бүх асуултанд хайртай гэж хариулав аа
Чи миний төсөөлж байсан дүр зурагт яг таарсан ч
Заримдаа би бодит эсвэл хийсвэр эсэхийг ялгаж салгахгүй

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...