Friday, March 8, 2019

Vandebo - Хэзээ Хойно нь

Өвдөхийг нь мэдсэн хэрнээ ширтсээр л байх уу?
Өөдөөс минь эгцэлж харахад үнэнийг олж чадах уу?
Яагаад гэж асуухад яасан ч байж болно би
Ямар их хугацааг чамайг хайж өнгөрүүлэвдээ
Уруулны чинь амтыг удаанаар санана би
Гарны чинь дулааныг ганцхан удаа санахыг хичээнэ
Уруулны чинь амтыг удаанаар санана би
Гарны чинь дулааныг ганцхан удаа санахыг хичээнэ
Ганцхан удаа санахыг хичээнэ
Ганцхан чамайг санахыг хичээнэ
Магадгүй би чиний төлөө дуулна
Гомдсон үгсээр дуу минь дуусна дахиад
Гарыг чинь атгахгүйгээр том сэв суусан
Бүхнийг хамтдаа туулья
Надтай хамтдаа дуулаач
Бүгдийг ард нь гарья
Надтай ирээдүйг хараач
Нууцаар ч болов царайг чинь харвал
Бүхнээ алдсан ч яахав
Ганцхан байсан сэтгэлийг минь нөмрөөд
Намайг шалдаа хаях уу?
Шалдаа буусан
Ганц шил уусан
Цэдэнбалын хөшөөний урд үүр цайтал ганцаар суусан
Бүхнийг 2 гараараа босгож
Ганцаараа буулгасан
Бүсгүй шөнөжин
Өөртэйгээ буу халахыг хүсэх үү?
Хэрвээ дараагийн амьдрал байдаг бол
Ганцхан уулзаж
Ганцхан тэвэрч
Ганцхан удаа дурлах болов уу?
Ганцхан чамд дурлах болов уу?
Ганцхан чамайг дуулах болов уу?
Хэрвээ би хар дарсан бол
Энэ зүүднээс намайг хурдан сэрээ
Байрны чинь гадаа нар мандуулахад бэлэн байна
Анхныг шиг ээ
Би биш амнаас гарсан үг бүр
Зүрхэнд чинь хүрдэг болохоор
Миний байсан зайнд хэн нэгэн байрлана
Хайр эвлүүлдэг тоглоом
Анх уулзсан газраа 20 жилийн дараа дахин нэг таарах уу?
Залуу гэрийг гийгүүлсэн ч хамт зогсоход намайг анзаарах уу
Дуу минь энэ мэдрэмжийг илэрхийлж чадахгүй ч гэсэн
Хамгийн сайнаараа бүтээсэн зургийг чинь харахгүйг хичээнэ
Галзуурахад ганц хуруу биш чиний сэтгэл дутуу байхад
Хажууд ирсэн бүхэн үнэндээ худлаа байх юм
Энэ бүхнийг чухам хэний төлөө хийж байгаагаа мэдэхээ болиход
Чиний үнэр үнэртэх шиг амирлуулна
Хэзээ хойно нь
Хэзээ хойно нь яг хэзээ юм бэ?
Хэзээ хойно нь намайг хаяад явсан
Хэзээ хойно нь эргэж ирэхгүй тухайгаа хэлсэн болохоор
Би чамайг одоо хаана хүлээх вэ?
Чамайг хаана хүлээх вэ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...