Friday, March 8, 2019

Vandebo - Мангар Том Зүрх

Дх:
  Чамайг бодож өнгөрөөсөн
  Хугацааны гүнд өөрөөс чинь
  Асуухыг хүснэ
  Хариулт минь дөхсөн
  Хүчин мөхөс үгс
  Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
  Буцааж өгөхийг хичээнэ
-Хажууд минь үлдэх үү?
  Үлдээх үү? өөрийг чинь
  Санаатай мэт өнгөрөх үү?
  Бид бие биедээ өөриймсөг
  Намайг хармалдаг үе байсан уу?
  Чамайг хайрладаг үе байгаа
  Чамайг хамгийн чангаар тэвэрмээр үе
  бий дотор минь
  Жаргал дундаа өнгөрөөсөн
  Амтыг нь өөрөөс чинь
  Мэдрэхийг хүснэ
  Бидэнд хүрэлцэнэ
  Тэнгэрт цуг нисээч
  Намайг бүлээцүүлдэг байсан элчээ
  илүү өгөхийг хичээгээч
  Миний сул тал
  Миний дуртай хамгийн амттай дурлал
Дх:
  Чамайг бодож өнгөрөөсөн
  Хугацааны гүнд өөрөөс чинь
  Асуухыг хүснэ
  Хариулт минь дөхсөн
  Хүчин мөхөс үгс
  Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
  Буцааж өгөхийг хичээнэ
-Дүрсийг чи бодит болгоно
Дүнсийсэн намайг татаж
Үнсий гэж тэврээд
Үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ
Тэнэглэл бүрийг чинь тэвчээд хамт байхад бэлэн
Тэвчээр алдагдсан ч би тэгэсгээд өнгөрхөд бэлэн
Үзэг цаас нийлүүлээд үзэгслэнт царайг чинь зурдаг
Үүл тэнгэрийн хооронд байдаг зай чамруу очих бартаа мэт
Үй зайгүй байдаг чи минь энгэрт минь хоногшиж үлдээч
Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу?
Хайж байсан зүйлийхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу?
Зөв бурууг үл мэдэх чи бид хоёрын төсөөлөл
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь Хангарьд шиг суугаад өвлийн жаврыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан...

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...