Wednesday, August 3, 2022

Опозит - Байгаагүй

 Байгаагүй


[Гантулга]

Үд өнгөртөл унтсан

Нөхөдтэйгөө уулзалгүй удсан

Өнөөдөр гиеүүрч суух өдөр биш найзууд уухаар дуудсан

Нэг газар суухаар болсон

Цайны хувцсаа өмсөөд

Цаг гаргав өөртөө зарцуулав

Очив тэр газар өрсөөд

Хөнгөн хэмнэл уух юм бүгчим агаар

Хань болох зүйл алга цаг удаан өнгрөнө бага багаар

Харц нэг газар тогтов

Гарах гарцгүй болов

Ганцаараа гархирч суусан залууг чухам юу булаав

Хөлс нэвчсэн нимэгхэн хувцас урт үс

Бүжгийн талбай дээрээс урин дуудав урдаас

Хөлөө газар хүрэхийг мэдрэхгүйгээр очсон

Хүрээлэн буй орчноо ч анзааралгүй ганцхан түүнийг бодсон

Энхлүүн үнэр булбрай арьс нь мансууруулна

Амьтад бүхэн сэрч амлана уруулыг нь

Хамт гарч мартагдашгүй шөнийг өнгрөөв

Харин маргааш нь ганцаараа сэрэв хоосон өрөөнд


Дахилт:

Хар 1000 охидоос ганц түүнийг хайна

Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна

Миний харц худлаа байгаагүй ээ

Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ


[Энэрэл]

Усанд ороогүй л байна түүний үнэр салтаанд минь хэтээр

Нүдэнд минь одоо ч тэр нүцгэн шалдан хэвтсээр

Санаанд минь тод үлдсэн түүний торон дотоож

Ганцхан шөнө сая доллар хожсон орон дотроо

Хөнгөн хөгжмийн хэмнэл шиг түүний хөдөлгөөн

Хорин жил хүлээсэн бал бурамд хөтөлсөн

Хором бүрээс хоцролгүй хоёр биенээ эрчлэнэ

Цурам ч хийлгүй загас нүдлэсэн саран гэрчлэнэ

СОДНОМ(condom)-гүй аваарын нөхцөлд заваарсан

Сонжуургүй миний савар хонго хошного хавиар

Ичгүүргүй аашилсан ичих нүүр байсан ч илчлэх хүний гогоцоо хэл надых

Хар мянган охидоос би хармагц танидаг

Хармааны охин сармагчин залуугаа бас таньдаг

Миний ганц охин магнай хадлзан зурвастай

Надаас мянган сормуустай надаас урт хормойтой


Дахилт:

Хар 1000 охидоос ганц түүнийг хайна

Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна

Миний харц худлаа байгаагүй ээ

Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ


[Лигро]

Тэр нэг өдөр өнгөрч өөр ертөнцийн маргааш эхлэнэ

.............................................................................

Үзэсгэлэн төгөлдөр тэр охиныг би эрж хайсан

Үнсээд салахад өгсөн дугаарлуу нь залгасан

Миний чихэнд тийм хүн байхгүй гэж хэлсэн

Гэнэт ухаарсан сэтгэлд төрсөн өөрийгөө үзэн ядсан

Бүтэн 7 хоног өнгөрч би 7 дордсон

Би дахиж таарна гэж дотроо горьдсон

Анх тааралдсан газраа ахин очсон

Алдахгүй гэж бодсон охин өөр хүнтэй хажуугаар зөрсөн

Тэр намайг танихгүй болж дүр эсгэсэн

Тэр зөвхөн хэтэвчний зузаанаар л жаргал бэлэглэсэн

Өргөстэй цэцгийг тэр надад өгсөн

Өрөвдөлтэй миний сэтгэл өвдсөн

Өвдөхдөө би дахин хатгуулахыг хүссэн

Өөр хэнтэй ч биш ганцхан түүнтэй байхыг хүссэн

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...