Tuesday, September 27, 2022

Тэмүүлэн & Төрмөнх - Цонхон Дээр Суусан Ялаа

Пинк флойдыг би сонсож байлаа

Дэргэд цонхон дээр ялаа ирж суулаа

Түүнийг би ширтэж байлаа

Харин намайг тэр харахгүй байлаа

Цонхон дээр суусан ялааг

Цохиод би унагалаа

Тэнгэрт ниргүүлсэн юм шиг

Тэр ялаа газарт уналаа

Босоод би янжуураа асаалаа

Бороо орж, тэнгэр дуугарч байлаа

Үхсэн ялаа газар хэвтэж байлаа

Үхэхгүй юм шиг би зогсож байлаа

Цонхон дээр суусан ялааг

Цохиод би унагалаа

Цохлоод ирсэн үйлийн үрийг

Цохиод буцааж чадах бил үү …x3

Янжуур шатсаар үнс боллоо

Ялаа газарт хэвтэж байлаа

Бороо цутгаж аянга цахиллаа

Бодол болон би зогсож байлаа     

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...