Tuesday, September 27, 2022

Тэмүүлэн & Төрмөнх - Unexpected Answer

Тамхиа асааж гунигаа үлээгээд

Танай гэр лүү яаран алхалж байна

Хайргүй гэдгийг чинь би мэддэг ч

Харин дахиад л чам руу би яарч байна


Зүрхээ чангалж зуу татаад

Дуу аялан танайх руу явж байна

Гэрлээ унтрааж хөшгөө татахыг чинь хараад

Гайхсан юмгүй чам руу залгаж байна

Хайрт минь чи утсаа аваач

Хаалгаа тайлж намайг оруулаач

Хайраа асааж гунигаа залгиад

Хаалган дээр чинь би зогсож байна

Алийгаа алдан самуурсан ч юм шиг

Алмайрч манаран будилж явна би


Эргэж хоргодовч орж чадахгүй

Эндэж алдсанаа засаж чадахгүй

Хайраа тэгээд хэлж чадахгүй

Харин чи ойлгохыг ч хүсэхгүй

Хайрт минь чи утсаа аваач

Хаалгаа тайлж намайг оруулаач 2х

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...